Эхлэл

Мэдээ

БАГАХАНГАЙН ҮЙЛВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

ШУТИС-тай хамтран ажиллах уулзалт зохион байгууллаа

ШУТИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Химийн инженерчлэлийн Салбарын эрхлэгч Ю.Ганчимэг нартай тус паркийн захирал, удирдлагууд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр уулзаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар боллоо.

Парк, ШУТИС болон аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, үйлдвэрлэл боловсролын тогтвортой түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд салбарын урт хугацааны хөгжилд бодит үр өгөөж өгөх юм.

 

Эхлэлд очих